Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан боллоо.

2024-10-31

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дэх удаагийн Сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумын ИТХ-ын "Анхдугаар хуралдаан" 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа. 

Анхдугаар хуралдаан 93,3 хувийн ирцтэй хуралдлаа. 

Анхдугаар хуралдаанаар: 

* Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар төлөөлөгч Д.Дэчин ИТХ-ын даргаар сонгогдлоо. 

* Сумын ИТХ-ын Зөвлөл нь Д.Дэчин, Ц.Цогбадрах, Г.Энхжаргал, Д.Ганбаатар, Б.Цогзолмаа, Д.Намдагсамба, Д.Догсомжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

* Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Р.Жанлавыг сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэн, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4083
2769 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%