Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН /WWF/-ИЙН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Д.БАТБОЛД МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2022-09-30

    Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд, “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зохицуулагч Ц.Уранчимэг, газрын мэргэжилтэн С.Пүрэвсүрэн нар аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг уулзалт, хэлэлцүүлгийн үеэр дэд зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөөний хагас жилийн тайланг танилцууллаа. Мөн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга М.Алтангэрэл дэд зөвлөлөөс цаашид хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%