Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

"Хуульчийн про боно өдөр - 2022" өдөрлөг зохион байгуулагдаж байна.

2022-05-02

Монгол Улсын Үндсэн хуульд "Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасан бөгөөд энэхүү эрхийн хүрээнд иргэн бүр эрх зүйн боловсролоо дээшлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байдаг. Тэрхүү үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монголын хуульчдын холбооноос санаачлан 2019 оноос эхлэн жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг "Хуульчдын про боно өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх нийтийн эрх зүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх зорилтын хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран хууль хяналтын байгууллагуудын сайн дурын оролцоо, идэвх санаачлагад тулгуурлан уг өдөрлөгийг хамтран зохион байгуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%