Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО.

2020-07-11

     Үндэсний их баяр наадам, Тулгар Төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа Төрт ёсны уламжлал, түүх соёлын гайхамшигийг харуулсан найруулга бүхий өргөн дэлгэр боллоо.

      Ёс эрхэм, заншил төгөлдөр баяр наадмын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат үг хэлсэн бол мэндчилгээ дэвшүүлж аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарын мэндчилгээг аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр уламжиллаа.

        Алтай нутгийн төдийгүй Монгол Улсын нийт ард иргэд баяр наадмынхаа нээлтээр тухайн жилийн өнгөө бэлгэдэж, бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөж, соёл, уламжлалаа бататган сайхан нааддаг уламжлалтай.

      Төрийн далбаа, аймгийн тугийг Монгол Улсын харцага Жаргалсайханы Амартүвшин, 2019 онд Үндэсний их баяр наадмын балчир насны харваанд амжилттай оролцож 20 сумнаас 20 онож тэргүүн байр эзэлсэн Лхагвабаатарын Эрхэмбилэг, Монгол Улсын “Хүндэт харваач”, аймгийн “Гоц мэргэн” Лхагважавын Баавгай, Улсын тэргүүний ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12Б ангийн сурагч Жаргалсайханы Оюунгэрэл, Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэл-сэтгэцийн их эмч Ширмэнгийн Юмжирмаа, Тайшир сумын Хуримт багийн харьяат “Улсын аварга малчин Чалхаасүрэнгийн Цэрэндорж, Аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Данзангийн Сарантуяа, “Арвин-бэлт” ХХК-ийн ерөнхий инженер Ганбаатарын Алтанцог, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Төмөрхүүгийн Баттүвшин нар өргөн цэнгүүллээ. Аймгийн баяр, наадам хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.

                                                                  Алтай нутгийн зон олон минь сайхан наадаарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%