Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х хуралдаанд зориулсан Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шинээр цол, чимэг авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан боллоо. Барилдааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал оролцлоо. Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой шилдэг 32 бөх барилдаж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн шинэ заан Г.Батмөнх түрүүлж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат аймгийн арслан Ц.Эрхэмбаяр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат аймгийн цогт идэр харцага Я.Бумбаяр нар их шөвөгт шалгаран үлдлээ. Шинээр цол, чимэг авсан бөхчүүдэд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.