Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ИТХ

“АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААН” ОЛОН УЛСЫН IV ХУРАЛ БОЛЛОО.

2019-10-16

       “Анагаахын шинжлэх ухаан” олон улсын IV хурал Алтай хотноо 2019 оны 10 дугаар сарын 13-15-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. АШУҮИС-ийн Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны сургуулиуд ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, УАУ төв хамтран энэхүү хурлыг зохион байгуулсан юм.
    Тус хуралд АНУ, БНХАУ, ОХУ зэрэг гадаадын эрдэмтэн судлаачдын баг, АШУҮИС, Анагаах Ухааны хүрээлэн, Цөм лаборатори, АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд болон Монгол улсад Анагаахын болон Боловсрол судлалын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын академич, профессор, дэд профессор, доктор, багш, оюутан 400 гаруй судлаачдын, судалгаа шинжилгээний 140 бүтээлийг хэлэлцэн, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААН сэтгүүлийн тусгай дугаар болон AВSTRACT BOOK гэсэн 2 бүтээлээр нийтийн хүртээл болгожээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%